Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ковид 19-ийн халдвар аваад эдгэрсэн хүн гэртээ гараад нас барсан гэх мэдээлэл байна энэ үнэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултад: "Энэ хүн "Ковид-19" халдвартай биеийн байдал нэн хүнд байсан. Гэсэн ч халдвар эдгэрч, эмчилгээ дуусаад Нэгдүгээр эмнэлэгрүү уушигны хавсарсан эмгэг оноштойгоор шилжин эмчлүүлээд гэртээ гарсан. Харин гэртээ гараад нас барсан гэх мэдээллийг бид хараахан мэдээгүй байна" гэж ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хариуллаа. 

Таны сурталчилгаа