Цаг үеийн мэдээ

Ноёд группын захирал Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар прокурорын хууль бус үйлдлийн талаар мэдээллээ.

Тэрээр: "2011 оноос хойш Монголын прокурорын байгууллага шудрага бусын хонгил гэгчийг албан ёсоор үүсгэн байгуулсан. Өнөөдөр би тэнд холбогдсон прокуроруудын оролцсон ноцтой үйл ажиллагааг нотлох баримттай нь дурдах гэж байна. 2011 оноос БНХУ-ын иргэн Шан Дяан Ши гэдэг хүний өргөдөл гомдлоор иргэн Буяндорж надад болон миний ах дүү нарын 5-н хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Монгол улсын хилээр гарч явсан байдаг. Энэ Хятад улсдаа ажиллаж амьдарч байхад би энд 461-р ангид 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар орж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Энэ хүн одоо ч Хятад улсдаа амьдарч байгаа. Хамгийн сүүлийн шүүх хурал 2019 онд болсон. Энэ шүүх хурлаар Монгол Улсын Дээд Шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Дяан Ши  гэх энэ хүн биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Иргэний нэхэмжлэгч нь энэ хүн биш учраас мөрдөн байцаах ажиллагаа хийхээр хэргийг буцаалаа хүчин төгөлдөр шүүхийн захирамж гарсан. Энэ захирамжийг Улсын яллагч эсэргүйцээгүй тул хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. Өөрөөр хэлвэл энэ прокуроруудын хонгилын эрх бүхий прокурорууд 10 жил энэ хонгилынхоо талд ажиллаж энэ хятадын захиалгаар хийсэн бүх яллах дүгнэлт нь дээд шүүхэд очиж хүчингүй болсон. Ийм учраас намайг болон миний гэр бүлийг прокуроруудын хонгилоор чирсэн асуудлыг би шалгуулхаар гомдол гаргаж байна  " гэлээ. 

Таны сурталчилгаа