Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын дагуу УОК-оос мэдээлэл хийж байна. “Хэрвээ дотоодод халдварын нөхцөл байдал хүндрэхгүй байвал, вакцинжуулалтын байдлыг харгалзан тавдугаар сарын 1-нд хилээ нээх нь зүйтэй гэж үзсэн. Эрсдэл багасаагүй, халдвар тархах магадлал өндөр байна. Гэхдээ УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байгаа.Хил нээнэ гэдэг зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш. Бид хаа хаанаа анхаарч ажиллавал 5-р сарын 1-ний өдөр гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал байна” хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.