Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.03.03-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) 

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1558 дуудлага ирснээс 736 нь яаралтай тусламж, 762 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 5072 хүн мэдээлэл авчээ. 

ЭХЭМҮТ-д 26 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 161 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 252 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. 

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!