Цаг үеийн мэдээ

"Хурд Хяналт" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд улсын чанартай хатуу хучилттай авто замд Хөлөнбуйр сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмолжуулан ажиллаж байна. Хурд хэтрүүлэхгүй байх, зорчигчдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар зорчигч болон жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

ТА АЯН ЗАМДАА САЙН ЯВААРАЙ

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба