Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нийт 1505 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт дуудлагын 1297 нь зөрчлийнх бол хулгайлах 10, гэр бүлийн хүчирхийллийн 133, гэмт хэргийн шинжтэй 60 дуудлага ирсэн байна.

Нийт 246 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон63 зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 125, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 79 зөрчил гарсан байна.