Цаг үеийн мэдээ

Ард койны талаар Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуягаас өнөөдөр /03.03/ тодрууллаа. Тэрбээр "Ард койн хөөс биш. Ард койныг Ард санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны орлого болон хөрөнгөөр нь баталгаажсан гэж ойлгож болно. Тэгэхээр хөөс биш. Ард койноороо ард шоп-оос бараа авдаг. Бусдаас ялгаатай зүйл гэвэл бүртгэл нь үүлэн дээр явж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдэлд "Энэ нь зохицуулалтгүй орчин шүү. Зохицуулалтгүй орчин тул хүмүүс өөрсдөө эрсдлээ тооцоолж, судлаарай" гэж. Ард койн нь хүнийг хохироох үндэс байхгүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоороо 1.7 сая хүмүүст тараасан.

Хэт үнэтэй өндөр үнээр аваад энэ нь буцаад уначихвал яах вэ? гэсэн асуултанд хариулъя. Ямарч аюул байхгүй. Ард санхүүгийн нэгдэл тодорхой өөрсдийн орлого төсвийг гаргаад сар бүр худалдаж аваад хүмүүст тараадаг. Технологи дээр суурилсан цахим банкны үйл ажиллагаа явуулаад эхэлчихлээ. Юу гэж харж байна вэ гэхээр дэлхийд цор ганц эко системийг бариад авчихсан. Технологийн дэд бүтцийн ачаалалыг дийлдэг дата центр Монголд байгаагүй. Сая бид үүл рүү нүүлгэчихсэн.

Технологийн системийн бүх ажлыг Монгол залуус хийсэнд нь талархаж, бахарахаж явна. Газрын баялагаа биш оюуны баялаг, хөдөлмөрөө гадаадын улс оронд яаж гайхамшигтайгаар худалдахыг наадмаас өмнө харуулна. 1080 хувьцаа тараах гээд хувьцаа тараасан бүх ажлуудад миний бие оролцсон. Тэдгээрээс хамаагүй илүү том хүрээтэй. Нэг аймар тоо хэлчих үү. Нэг тэрбумаар зориглоод ард койн авсан хүн 350 тэрбум төгрөгтэй болсон. Саятнууд, тэрбумтнууд төрсөөр байна. Арилжаанд битгий оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хийгээд март. Өнөөдөр нэг ч хүн Ард койноос болоод хохирчихлоо, шатчихлаа гэж ирээгүй. Би хэнийг ч хохироохгүй" гэлээ.