Цаг үеийн мэдээ

"Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна" гэсэн зар хүмүүсийн дунд их хэмжээний маргаан, ундууцал үүсгээд байгаа билээ. Тэгвэл энэ нь үнэ зар биш харин кино маркетинг байжээ.

Энэ талаар кино багынхан:"Анх сэтгүүлээс энэ талаар уншаад "Аавыгаа зарна" гэдэг сэдэв анх бидэнд их хүндээр туссан. Тэгээд бид нар энэ сэдвээрээ кино хийсэн байгаа. Бид кинон дээр гардаг зарын хэсгээ хэвлүүлээд сонинд тавьсан. Энэ нь хүмүүст маш их хүрсэн бас хүмүүсийн ундууцлыг хүргэлээ. Манай кино 3-р сарын 17нд нээлтээ хийнэ. "Гайхамшигт ертөнц" гэдэг уран сайхны кино юм" гэлээ.