Цаг үеийн мэдээ

2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн д гэрээсээ гараад сураггүй алга болсон. Талийгаачийг 18 өдөр хайсны эцэст хошин шогийн жүжигчин Д - гийн " Клугер ” маркын автомашинаас осгосон байдалтай нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.

Жүжигчин Д-ийн Автомашины аккумлятор суусан учраас хаалгыг нь хааж чадалгүй ...- р байрны гадна онгорхой орхисон . Улмаар арав гаруй хоногийн дараа машин дээрээ очиход дээрх нөхцөл байдалтай угтсан гэх мэдүүлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг .

Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шархгүй , осгосон байдалтай олдсон бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч , хэрэг хаагдаж хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзжээ.