Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 44 тохиолдол илэрчээ. Үүнд Улаанбаатар хотод 42 тохиолдол, Завхан аймгаас 2 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын  тохиолдол 3076 боллоо. Үүнээс 2415 тохиолдол нь эдгээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа өвчтнүүдээс  

Маш хүнд-2

Хүнд-7

Хүндэвтэр-57

Хөнгөн-591хүн байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.