Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 2021.03.03-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын 2 иргэнээс коронавирусний тохиолдол илэрсэн байгаа. Тэгвэл өнөөдөр ЗАОК-оос цаг үе, нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Шилүүстэй сумын хоёр иргэний биеийн байдал хэвийн байна. Ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 1-р хавьтлын 11, 2-р хавьтлын 35 иргэнийг тусгаарласан, мөн биеийн байдал хэвийн, түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарч байна. 1-р хавьтлын иргэдийн PCR шинжилгээний хариу өчигдөр сөрөг гарсан. Аймгийн төвөөс хариу арга хэмжээ,шуурхай арга хэмжээний багууд тус суманд ажиллаж байна. ХӨСҮТ-ээс 5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг тус суманд ажиллахаар ирж байгаа гэсэн мэдээллийг өглөө.