Цаг үеийн мэдээ

 "Ноёд" группын захирал Г.Буяндорж болон МУГЖ Т.Ариунаа нарын суултыг цуцлах захирамжийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Алтаншагай гаргасан байна. Тэдний зүгээс 72 цагийн хугацаанд хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. МУГЖ Т.Ариунаа "Монголын ард түмэн маань 2 өдрийн турш бидэнд урам өгч, хайраар тэтгэлээ. Урлаг соёлынхон маань ч гэсэн бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж урам хайрласан. Цагдаагийн байгууллагын алба хаагчид ч нойр хоолгүй ажиллаж байгаа. Тэдний шаардлагыг бид 30 минутын дотор хүлээж авч суултаа цуцалж байна. Хүндэтгэж байна, эдгээр алба хаагчдыг хүйтэнд зовоож, шаардлагыг хүлээж авахгүй байж болохгүй. Манай нөхөр ч энэхүү захирамжийг хүлээж авч, цуцлах шийдвэр гаргасан. Айл гэрийн тэргүүнийхээ шийдвэрийг би дагана. Албадан хүчээр биднийг зогсоовол ард түмэн босож үймээн самуун дэгдээхээс эмээж байна. 48 цагийн хугацаанд хамтдаа байсан ард түмэндээ баярлалаа" гэлээ.

Харин "Ноёд" группын захирал Г.Буяндорж "Төр засгийнхаа хуулийг дагаж мөрдөх нь миний үүрэг. Нойр хоолгүй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын ажилчидаа хүндэлж байна. Заавал албадан шаардлагаар зогсоож байснаас өөрсдөө суултаа зогсоосон нь зөв шийдвэр юм. Цахимаар гарын үсэг цуглуулах ажил үргэлжилнэ. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авахгүй бол суулт хийх албан ёсны зөвшөөрлөө авмагцаа үргэлжлүүлнэ" гэлээ.