Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхлэж байна. Ташкентын Гранд Слам тэмцээн нь энэ сарын 05-07 ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцоно. Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй -48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг-ын жингүүдийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 12:20 цагаас эхэлнэ. Та бүхэн олимпийн эрхийн оноо олгох тэмцээнийг доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой!