Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар гуравдугаар сарын 03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 02:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт “Улаан шугуй” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км/-аас эсэн мэнд олжээ.  

Эх сурвалж: ОБЕГ