Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” гэдэг газар гуравдугаар сарын 02-ны өдөр 1 хүн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 09:59 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 42 км зам туулан 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн М/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс цогцсыг олж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.   

Эх сурвалж: ОБЕГ