Цаг үеийн мэдээ

Нийслэл хотод коронавируст халдварын 20 гаруй голомт идэвхтэй байгаа тул аль болох гэртээ байж олон хүнтэй хавьтал болохгүй байх, албан байгууллагууд дотор орчинд олон хүн цуглуулахаас аль болох зайлсхийх ,энэ жилдээ эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг хамт олон найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа санууллаа.