Цаг үеийн мэдээ

Төрийн ордонд Жендэрийн Үндэсний хорооны хурал эхэллээ. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байна.

Тэрээр: "Монголын эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд ордог. Монгол гүзээтэй генералууд олонтой болсон. Үүнийг хөндөх цаг боллоо. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна. Цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог" хэмээн хэллээ.