Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.03.05/ Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэвлэлийн хурал зарлан дараах мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Хуурамч шатахуунаас болж өдөр тутамдаа авто машинтай жолооч нар, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрсээр байна. Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлогдож байна. Энэ нь 400 орчим мянган тонн шатахуун болдог. Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь хуурамч бензин, түлшинд 2.5 дахин их , нүүрс устөрөгчийн давхар исэл 5 дахин их , бензол 12 дахин их ялгардаг нь хотын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна.

Баримт

1. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэл 200 тэрбум төгрөгийн татвараас зугтсан.

2. Хуурамч шатахууныг хадгалах буюу агуулах , тээвэрлэх , үйлдвэрлэх явцад дэлбэрэх аюултай . Хамгийн бодит жишээ 2021.03.02 - ны үүрийн 5 цагт Петролиум продакшн компанийн үйлдвэрт онц ноцтой дэлбэрэлт боллоо.

3. Хуурамч шатахуунаас ялгарч буй хорт утаа, хүхэр, бензол, нүүрсустөрөгчийн давхар исэл нь эмэгтэйчүүдэд үргүйдэл, ургийн гажиг үүсгэхээс гадна уушги дотоод эрхтний хорт хавдрын өвчлөлийг түргэсгэдэг.

4. Монгол Улсад хуурамч шатахуун хэрэглээгүй машин нэг ч байхгүй бөгөөд өдөрт машин тутмын 1 нь хуурамч шатахуунаар цэнэглэгдэж байдаг.

5. Хуурамч шатахууныг гол нийлүүлэгч нь Тарафигура компани гэж гадны компани бөгөөд Монгол болон Африкийн буурай хөгжилтэй улсуудад хуурамч шатахуун нийлүүлэх замаар мөнгө олдог.

6. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Онцгой албан татварын хуулийг хоёр удаа боловсруулан Сангийн яамад хүргүүлсэн ч Засгийн газрын хуралдаанд оруулаагүй, хууль болгох шаардлагагүй гэж үзэж байв. Өнөөгийн Сангийн сайд Б.Жавхланг хуурамч шатахууны эсрэг байр сууриа илэрхийлэхгүй бол огцортол тэмцэнэ.

7. Энэ салбарт бизнес эрхлэгч УИХ - ын гишүүн Д.Баттөмөр та өнөөдрийг хүртэл яагаад дуугүй байна вэ. Нефтийн олон компанитай хүн хуурамч шатахууны эсрэг нэг ч үг хэлсэнгүй.

8. Хэрэглэгчид стандартад нийцсэн шатахуун хэрэглэх эрхтэй. Үүнийг Монгол улсын засгийн газраас баталсан Стандарт хангадаг. Гэвч аж ахуйн нэгжүүд Нэмэлт бүтээгдэхүүн холих нь олон улсын стандарт гэж төрийн шийдвэр зөрчсөн мэдэгдэлийг НМХГ - ын дарга Л.Эрдэнэчулуун өгч байв.

Хэрэглэгч хаан. Гэвч хуурамч шатахуун хэрэглэсээр байвал хохирогч хэвээр үлдэнэ" гэлээ. 

Хохирогч Х "Би Петровис-ын шатахууныг дүүргэж аваад 29 км явсны дараа миний check ассан. Монгол улсад хуурамч шатахуунаас болж олон хүмүүс хохирч байна. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Бараг өрх бүр машинтай. Ихэнх нь зээлээр авсан. Яагаад ЗГ-ын буруу шийдвэрүүдээс болж иргэд хохирох ёстой вэ? Шаардлага хангаагүй, хуурамч шатахуунаас болж олон зуун машины эд анги эвдэрч байна. Олон нийтийн оролцоотой шалгалт хийх хэрэгтэй шүү дээ" гэв.