Цаг үеийн мэдээ

Өчигдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд илэрсэн коронавирусний халдвартай 2  иргэнийг ХӨСҮТөв рүү, ойрын хавьтлын 6 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт зөөвөрлөн эмчлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдөр мэргэжлийн байгууллагууд дахин хуралдаж: 

1.Одоогоор халдвартай иргэдэд эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биeийн байдал хэвийн 

2. Хавдрын хагалгаанд  орсон  нэгдүгээр хавьтлын иргэн буюу халдвартай 2 иргэний гэр бүлийн гишүүний биeийн байдал хүнд, хол замд тээвэрлэх явцад эрсдэл үүсэх магадлал өндөр 

3. Ар гэрийн гачигдал, иргэдийн хүсэлт зэргийг үндэслэн  халдвартай 2 иргэн болон ойрын хавьтлын иргэдийг Шилүүстэй суманд эмчлэхээр шийдвэрлэлээ. 

Эмчилгээг ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран хийнэ.

Эх сурвалж: Завхан аймгийн засаг даргын тамгын газар