Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт /2021.03.07/ улсын хэмжээнд нийт 67 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 63 тохиолдол, Төв аймагт 4 тохиолдол илэрсэн. Архангай аймгийн Чулуут сум руу явсан иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол дунд багтаж байгаа. Ингээд Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3228 боллоо гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.