Цаг үеийн мэдээ

НОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл өглөө.

УДЭТ-д "Анна Каренина" жүжгийн тоглолт үзсэн хүмүүсийн 54-өөс нь коронавирусийн халдвар илэрчээ. Маргааш буюу Март-8-ны өдөр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах байсан ч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулах, зөвхөн халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.

Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүслээ.