Цаг үеийн мэдээ

УДЭТ-ын ажилтнууд болон "Анна Каренина" жүжгийн тоглолт үзсэн хүмүүсээс коронавирусийн халдварын 54 тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Март-8-ны баярын өдөр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах саналыг Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.