Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2021.03.07/ шуурхай мэдээлэл хийхдээ “Хороолол” захад ажилладаг худалдагч болон тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс 15 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Мартын-8 баярын өдрөөр зохион байгуулах тоглолт, олон нийтийн арга хэмжээг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах талаарх саналыг УОК-д хүргүүлж байна.

Иймд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж, мэдээлэл авах боломжтой" гэлээ.