Цаг үеийн мэдээ

Монгол телевизийн бүтээл "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн багт ажилладаг уран бүтээлчээс Ковид 19-ийн халдвар илэрсэн тухай мэдээлэл нийтлэгдэж байсан. Энэ талаар Монгол телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

Тэрээр : "Ододтой Бүжиглэе" шоу өнгөрсөн нямд гарах байсан 7 хоног хойшилсон. Учир нь манай дээр гэрээгээр ирж ажилласан нэг залуугийн хариу "эерэг" гарч. Бүх хүнээ 7 хоног хөл хориод, 3 удаа  тестлээд ашгүй бүгд сөрөг гарчээ. Маскаа нам сайн зүүснийх байх. 

Өнөөдрөөс халдвар хамгааллын дэглэмээ бариад бэлтгэлээ эхэлж байна. Маргааш бүтэн бичээд энэ бүтэн сайны 19:30-д эхний дугаараа үзүүлэх гэж хичээж байна. Цаашдаа студируу орох хүн бүрээс ойр ойрхон түргэвчилсэн тест авч байхаар боллоо. Хувийнханд вакцин зөвшөөрмөгц хамгийн түрүүнд хийлгэх болно. 

Дахиж нэг ч хүн битгий өвдөөсэй. Ажил маань үргэлжлээсэй. Үзэгчид маань жаргаасай" хэмээн бичжээ.