Цаг үеийн мэдээ

ДЭМБ болон долоон төрлийн вакцины компани хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаарч энэ зун вакцин гаргах ажил урагштай явж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хүүхдүүдийн насны хязгаарыг дөрөв ангилж байгаа бөгөөд аль болох нэг тунгаар хийх талаар эрдэмтэд ажиллаж байгаа аж. Pfizer-ийн хувьд ахлах ангийн сурагчид буюу 12-с дээш насны хүүхдүүдэд ирэх тавдугаар сард вакцин гарах төлөвлөгөө байгаа юм байна. Харин бага болон дунд насны хүүхдүүдэд ямар тунгаар, ямар сөрөг урвал үзүүлэх хэмжээний гээд нарийн "алдах эрхгүй" вакцины хувилбар гаргах хүндхэн даалгавартай тулж байх шиг байна. Ямартай ч ирэх зунаас магадгүй манай улсад намар гэхэд хүүхдүүдэд хийж эхлэх төлөвтэй байна.