Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв гарагийн 10:00 цагт  эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудал:

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,

Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,

“Дархлаажуулалтын явцын талаар” Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Төрийн байгуулалтын бодлого нэг л биш болж байна. Ойрын үед болох сонгуулиудад албан бус нөхцөл үүсгэж, мөнгө тараах гэж байна. Монгол Улсын төрийн байгуулал эвдрэн сүйдэж байна. 62 хүнтэй том нам арай л их бярдах юм.

Сонгуулийн хууль мөнгөний хууль болсон. Ухуулагчийг цалинжуулна гэдгээс эхлээд Монголын төрийг мөнгөөр босгох уралдаан хийж байна” хэмээн хэллээ.