Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж эхэллээ.

 Өнөөдрийн хуралдаанаар  Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: “Бүх асуудалд та нар хүч өгч байна. Эрх баригчид ард түмнийг биш МАН-ын дарга нарын пост, комментыг уншдаг юм шиг байна. Ард түмэн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудалд маш их дургүйцэж байгаа. Шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэг талд нь гарсны дараа тангараг өргүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг нь шалгагдахгүй, хойш тавигдах нь. УИХ-ын танхим нэр төртэй, цэвэр байх ёстой. Одоо нэгэнт шүүх танай талд гарчихсан юм чинь шуурхай шийдээд явах юм байлгүй. Шүүх ямар хурдан шинэ эзэндээ үйлчилж байна вэ” гэлээ.