Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт 24482 хүнд PCR шинжилгээ хийхэд 160 хүний хариу эерэг гарлаа. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.