Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Вакцин хийлгэсэн хүмүүсээс хичнээн хүн өнөөдрийн байдлаар халдвар аваад байна вэ? Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүнийг яах вэ? Тусгаарлах уу? Дахин вакцин хийлгэх үү? гэсэн асуултад 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн : "Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч халдвар авсан цөөн тооны хүмүүс байна. Бид өмнө нь бас сануулж байсан. Вакцины эхний тунгаа авсан гэдэг нь дархлаа тогтсон гэсэн үг биш. Ковид 19-ийн халдварыг вакцины эхний тунгаа авсан хүн ч халдварлах эрсдэл хэвээр байна. Харин 2 дах тунгаа бүрэн авсны дараа 14 хоноод тухайн вакцины дархлаа тогтно гэж үзэж байгаа. Мөн вакцины бүрэн тунг авсны дараа дархлаа тогтно гэдэг нь тухайн өвчнөөс 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Бүх вакцин өөрийн гэсэн тодорхой өвчнөөс сэргийлэх үр нөлөөтэй байдаг. Ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн гэдгээсээ үл хамаараад бүх вакцинууд бүрэн тунг авсны дараагаар өвчлөл хүндрэх, нас барахаас маш сайн хамгаалж байна гэсэн судалгааны үр дүнгүүд байна. Та бүхэн вакцины бүрэн тунгаа зайлшгүй авах нь өвчлөлийн хүндрэл нас баралтаас сэргийлэх маш чухал арга хэмжээ юм" гэлээ.