Цаг үеийн мэдээ

2021.03.14-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвд Улаанбаатар хотоос тоног төхөөрөмжийн 2 инженер ирж ажиллаад буцсан байдаг.  Эдгээр хоёр иргэн 2021.03.18-ны өдөр Улаанбаатар хотод очоод шинжилгээ өгөхөд тэдний нэгээс нь коронавирус илэрсэн байна. Тэд Улаанбаатар хотод очоод халдвар авсан уу?  эсвэл орон нутагт ажиллах хугацаандаа халдвар авсан уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Ямартай ч эдгээр хоёр иргэний явсан маршрут, хавьтагчдыг олж тогтоох тандалт судалгааны ажлыг Ховд аймгийн Онцгой комиссоос хийж байна гэв.

Эх сурвалж: Ховд.мн