Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсан суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Анселмо Теттамантид энэ сарын 18-нд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Цахимаар болсон энэхүү ёслолын үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Аргентины хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлон талуудын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, спортын зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Анселмо Теттаманти дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, улмаар хоёр орны Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан ажлын хэсгийн уулзалт болон ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв