Цаг үеийн мэдээ

Европын холбооны Эмийн агентлаг мэдэгдэл хийж, Окфордын АстраЗенека нэрийн вакцины хэрэглээг зөвшөөрч, үргэлжлүүлэн хэрэглэх болно гэжээ. Энэ мэдэгдлийг АстраЗенека вакцинд хийсэн нэмэлт шинжилгээ, судалгааны үр дүнд тулгуурлан хийсэн байна. 

Европын хэд хэдэн улс орон АстраЗенека вакцин хийлгэсэн цөөн тооны хүнд тромб буюу цусны бүлэгнэл үүссэн гэх сөрөг үр дагаврын дараагаар энэ төрлийн вакциныг түр хугацаагаар зогсоогоод байсан юм. Тодруулбал Европын 13 улс оронд АстраЗенека вакциныг дээрх шалтгаанаар хэрэглээг нь зогсоогоод байжээ. Тэгвэл вакцинд хийсэн нэмэлт судалгаа шинжилгээгээр сөрөг үр дагавар, үр нөлөө ажиглагдаагүй, батлагдаагүй учраас ЕХ-ны Эмийн агентлаг АстраЗенекаг үргэлжлүүлэн хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргажээ. Үүний дагуу Герман, Франц, Итали, Испани зэрэг орнууд Оскфордын АстраЗенека вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC