Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд нийт 3192 иргэн байна.

Үүнээс нийслэлд 28 тусгаарлан ажиглах байранд 2004 иргэн, орон нутагт 46 тусгаарлан ажиглах байранд 1188 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.