Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14.218 хүнд шинжилгээ хийхэд 481 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 481 тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 77 тохиолдол  бүртгэгдлээ.