Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Холбогдох албаныхан энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Одоо хийгдэж буй вакцины үйлчлэлийн хугацаа хэдэн сарын хугацаатай вэ? Хэрэв 6 сарын хугацаатай бол ирэх 10 сараас иргэдээ дахин вакцинжуулна гэсэн үг үү? гэсэн асуултад

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Г.Болдмаа: "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 100 гаруй орны эрдэмтэд халдварт өвчин, вакцин, вирусийн мутацид орж буй байдлыг судалж байна. Одоогийн байдлаар ковид 19-ийн эсрэг вакцинууд 6-8 сарын хугацаанд дархлал тогтооно гэсэн судалгааны үр дүнг мэдээлсэн. Энэ цаашдаа судлагдаад ДЭМБ-ын зөвлөмжүүд шинэ цар тахалтай уялдан өөрчлөгдөж байгаа учраас магадгүй 10 сард судалгааны үр дүн гарч өөрчлөгдөх магадлалтай" гэлээ.