Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр 

сэтгүүлчийн : Антибиотикийн харшилтэй хүмүүст ямар төрлийн вакцин хийх вэ? Өвчлөлийн шалтгаанаас хамаарч вакцин хийгдэх боломжгүй иргэд байгаа юу? гэсэн асуултад 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа: "Хэрэв харшлын сэдрэлийн үе эхэлсэн бол харшлын эмчдээ үзүүлээд тухайн эмчийн заалтаар вакциныг хийлгэж болох эсэхээ шийднэ. Хэрэв сэдрэлгүй, антибиотикийн сорилоо тавиулсан, ямар антибиотикээс харшилтайгаа мэдэж байгаа бол хийлгэж болно.

Вакцин хийлгэж болохгүй заалтад: 

- Харшлын өгүүлэмж сэдрэлтэй үед

- Өмнө нь анафлаксийн шоконд орж байсан

-  Цочмог халдвартай өвчний үед

- Сүүлийн 1 жилийн хугацаанд уналт, таталт өгсөн уналт таталтын эсрэг эм уудаг хүмүүс

- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед

- Жирэмсэн үед

- Ойрын үед ямар нэгэн вакцин хийлгэсэн бол  / вакцин хооронд 1 сарын зайтай хийлгэх ёстой/  Ковид 19-ийн эсрэг вакцин хийлгэж болохгүй гэсэн үг" гэлээ.