Цаг үеийн мэдээ

Аргентин улсын шигшээ багийн тоглогч, Манчестер Сити багийн тоглогч Сергио Агуэро багаасаа явах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Гэхдээ тэрээр улирал дуусгаад багаа солих талаар яриа гараад байгаа юм. Энэ талаар багийн удирдлага ч албан ёсоор мэдэгдэл гаргасан аж. Өдгөө 32 настай довтлогчийн хувьд ийнхүү багаа солих болсон шалтгаан нь Сити гэрээгээ сунгахгүй болж байгаатай шууд холбон тайлбарлаж байна. Тиймээс түүнийг өөр том багууд сонирхохгүй л болов уу гэсэн мэдээлэл гараад байгаа юм. 

 

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/56571396