Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд батлагдсан тохиолдол болох  иргэнийг аймгийн тусгаарлан эмчлэх  20 ортой халдвартын эмнэлэгт өчигдөр 21.00 цагт шилжүүлжээ. Өвчтний биеийн байдал хүндэвтэр ханиалга нэмэгдсэн биеийн халуун 35.1 эмчилгээ бүрэн эхэлж явагдаж  байна. Нэгдсэн эмнэлгээс эхний ээлжийн баг 1 их эмч, 3 хүн өвчтнийг эмчлэхээр ажиллаж байна. 14 хоногийн дараа ээлж солигдох зохицуулалт хийлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.