Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2021.03.30/ Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн салбар лаборатори 188 иргэний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 9 иргэнээс Коронавирусний халдвар илэрсэн байна. Одоогийн байдлаар Ховд аймагт батлагдасан тохиолдол нийт 12 болж байна. 

"ЭХ СУРВАЛЖ"-ийн мэдээлснээр:

 Ихэнх тохиолдлууд нь /7/ анхны тохиолдлын ойрын буюу 72 айлын орон сууцны 4, 5-р орцны иргэд байна.

Хамгийн ойрын гэж үзсэн аймгийн ГХБХБГ-ын ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Үүнээс гадна ЗӨСТ-өөс 100 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар