Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10.652 хүнд шинжилгээ хийхэд 377 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8447 боллоо. Шинээр бүртгэгдсэн 377 тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 49 тохиолдол  бүртгэгдлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.