Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэддээллийгг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10.652 хүнд шинжилгээ хийхэд 377 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8447 боллоо. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4920-д хүрч нийт тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан 69 настай, 84 настай 2 хүн нас баржээ.