Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал хөдөлгөөн хийхийг хориглолоо.

Тус сумын Засаг дарга захирамж гаргаж, сумын хэмжээнд гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын “Улаан” түвшинд шилжүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөгдсөн төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдаас бусад хөдөлгөөнийг бүрэн зогсоож, хатуу хяналт тавьж ажиллахыг сумын Шуурхай штаб, цагдаагийн тасагт үүрэг болгосон байна.

Тус суманд коронавирусний халдварын хоёр тохиолдол батлагдаж, ойрын 77, дам 83 хавтлыг ажиглан хянаж байгаа юм. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хөнгөн байна гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.