Цаг үеийн мэдээ

Тус сумын Онцгой комиссын энэ сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14.00 цагаас ирэх сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд тэг зогсолт хийх болжээ. Уг сумын нутаг дахь Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг "Саудгоби сэндс" ХХК-ийн уул уурхайн ээлж солих үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн тул дээрх арга хэмжээг авч байгаа юм. Тэг зогсолт хийсэн энэхүү хугацаанд өрх бүрээс нэг иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулах аж. Иймд иргэдийг хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.