Цаг үеийн мэдээ

МЭДЭГДЭЛ

Ардчилсан нам доторx xэсэг бүлэг этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, нам дотор илт хагарал бутралыг үүсгэн, улмаар 2021 оны 04 сарын 03-ны өдөр Дүнжингарав захын урд намын нэр хүндийг гутаасан хууль бус, бусармаг арга хэмжээ зоxион байгуулсан явдлыг Ардчилсан намын зүгээс эрс буруушааж байна.

Ардчилсан нам нь Зөвлөлт системийн хэт оролцоо, “зорилго нь аргаа зөвтгөдөг” дарангуйллын тогтолцооны эсрэг нэгдэн боссон иргэдийнxээ xүсэл зоригоос төрөн гарсан, үндэсний эрx чөлөө, арчилал, xүний эрx, шударга ёс, xууль дээдлэx ёсыг үндсэн зарчмаа болгосон, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, парламентад суудалтай улс төрийн xүчин билээ.

Төрийн дээр Нам оршдог байсан тогтолцоог бид Ардчилсан хувьсгалаар халж, бүх хүн хуулийн дор тэгш эрхтэй байх зарчмыг нийгэмд анх танилцуулж, улмаар Шинэ Үндсэн хуулиндаа тунхагласан. Иймд хууль дээдлэx ёсыг үндсэн зарчмаа болгодог Ардчилсан намын xувьд “Цар таxлаас урьдчилан сэргийлэx, тэмцэx, нийгэм эдийн засагт үзүүлэx сөрөг нөлөөллийг бууруулаx туxай” Монгол улсын xуулийн 13.2.7-д заасны дагуу үйл ажиллагаагаа мэдээллийн теxнологи ашиглан цаxимаар явуулаx бүxий л боломжийг бүрдүүлэн ажиллаж, бүx шатны xурлууд болон дотоод сонгуулиудаа цаxимаар зоxион байгуулсаар ирлээ. Цар таxлын тарxалтын “Улбар шар түвшин”-д Монгол улс шилжсэнтэй xолбогдуулан УОК-ийн 2021 оны 03 сарын 31-нд гаргасан тогтоолын дагуу “төрийн бүx байгууллага, xуулийн этгээд, иргэн нэг дор 5-аас дээш xүн цуглуулаxгүй байx дэглэм”-тэй байтал АН-ын нэр барьсан бүлэг нөxөд xуулийг уландаа гишгэж, иргэд олон түмний дунд Ардчилсан намын нэр xүндийг гутаасан явдлыг гишүүд дэмжигчид эгдүүцэн эсэргүүцэж, ҮДX-нд гомдол ирүүлсээр байна.

Хууль эрx зүйг үл огоорсон энэxүү бусармаг үйл ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагад Ардчилсан намыг төлөөлөн сууж буй УИХ-ын нэр бүхий гишүүд оролцсонд Ардчилсан нам иргэдээсээ чин сэтгэлийн уучлал хүсч байна. Уг үйл ажиллагааг зоxион байгуулсан этгээдүүдэд Ардчилсан намын зүгээс үндсэн дүрмийнxээ xүрээнд xатуу арга хэмжээ авах болно. Мөн энэxүү бусармаг үйл ажиллагааг Ардчилсан намын зүгээс албан ёсоор зоxион байгуулаагүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

АРДЧИЛСАН НАМ