Цаг үеийн мэдээ

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно. Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болно. Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг ч бүрдүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байна.