Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоёр сарын хугацаанд Оксфордын эрдэмтдийн гарган авсан гэх AstraZeneca төрлийн вакцины эргэн тойронд олон зүйлс өрнөсөн. Улс орнууд захиалгаа цуцалж, цусны бүлэгнэлт өтгөрөл үүсгэж байгааг эмч нар олж тогтоон, Европын улс орнууд уг вакцинаас татгалзаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр АНУ-ын эрдэмтэд цусны өтгөрөл яг энэ төрлийн вакцинд хэр их тохиолдож байгааг судалсан байна. Европын Эмнэлзүйн агентлаг /EMA/ өөрсдийн судалгааны үр дүнг ч танилцуулсан аж. 60-аас дээш насны хүмүүст ихэвчлэн цусны өтгөрөл шинж тэмдэг вакцины дараа бүртгэгдэж байгаа бол эдгээр настай хүмүүс аль болох өөр вакцин сонгохыг зөвлөж байгаа юм. Харин 30-аас доош насны залуучууд мөн адил өөр вакцин хийлгэх нь зүгээр гэх мэдээлэл өгчээ. Өөрөөр хэлбэл 30-60 насны иргэд уг төрлийн вакциныг хийлгэхэд ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байгааг онцлов. 

 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/08/health/astrazeneca-covid-vaccine-blood-clots-explainer-cmd-gbr-intl/index.html