Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 10-ны өдрийн 16:46 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 6 км замыг туулан 16:56 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /41 настай, эмэгтэй/-гийн нүүр, хүзүүний хэсгээр түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.