Цаг үеийн мэдээ

Увс аймаг, Улаангом сум. 8 дугаар багийн Түргэн сумын “Усгүй” гэдэг газраас “Орлого” гэдэг газрын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Д/43 настай, эрэгтэй/ “Старекс” загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 10-ны өдрийн 07:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:20 цагт /”Нарийн-Ус” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Мөн Увс аймаг, Өмнөговь сум. 1 дүгээр багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ж, Ж нар 4 сарыг 9-ний 20 цагийн орчим УАЗ 469 загварын суудлын автомашинтай гэрлүүгээ явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 10-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч эрэн хайжээ. Иргэн Ж/43 настай эрэгтэй/, Ж /7 настай эрэгтэй/ нарыг мөн өдрийн 13:30 цагт /”Сүүжийн-Адаг” гэдэг газраас хойд зүгт 3 км-т/ “Сүүжийн дунд-Усан” гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг татаж гаргасан.

Эх сурвалж: ОБЕГ