Гэгээн Винсентийн арал дээр нөхцөл байдал онц байдал руу шилжиж иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Тэгвэл галт уулын байдал хэзээ ч хамаагүй аюул тарьж мэдэхээр байгаа энэ үед хохирлын хэмжээг урьдчилан тогтоогоод байгаа аж. La Soufrière гэх нэртэй галт уулын хий тэнгэрт задарч аймшигтай үүл, тоосонцор, агаарын бохирдол үүсээд байгаа юм. Галав юүлэх дөхсөн галт уулын ийм онц ноцтой байдал цаашид арлыг бүхэлд нь сүйтгэж мэдэх учир хөрш арлууд руу иргэдийг нүүлгэж байгааг онцлов. Арал бүхэлдээ цахилгаангүй болсон бөгөөд зөөврийн цахилгааны эх үүсвэр ашиглаж байгаа юм. 

 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/11/americas/st-vincent-volcano-explosion-sunday/index.html

Таны сурталчилгаа