Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар иргэн Ж, Ж нар дөрөвдүгээр сарын 09-ний 20 цагийн орчимд суудлын автомашинтай гэрлүүгээ явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 11:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ж/43 настай эрэгтэй/, Ж /7 настай эрэгтэй/ нарыг мөн өдрийн 13:30 цагт /”Сүүжийн-Адаг” гэдэг газраас хойд зүгт 3 км-т/ “Сүүжийн дунд-Усан” гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг татаж гаргажээ.